Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 11. Санчии гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Таны урлаг уран сайханд чармайх оролдлого нэмэгдэнэ. Богино хугацааны аялал эсвэл шаардлагатай ажил хэрэг тань танд өөрийн хүч тэнхээгээ дээшлүүлэхэд тань туслах болно. Амралтын өдөр сэтгэл хөдөлгөм цагаар дүүрэн байх бөгөөд бусадтайгаа хамтран арга хэмжээнд оролц. Амралтын өдрийн талаар төлөвлөгөө боловсруулж энэ сайхан өдрийн боломжийг алдалгүй ашигла.
ҮХЭР (4/20-5/20)
Таны эрч хүч, хүсэл эрмэлзэл улам нэмэгдэж та илүү сайхан, илүү дээр зүйлсийг хүсэж эхэлнэ. Ажилдаа сэтгэл ханамж тааруу байгаа тул өргөдөл гаргах талаар ч бодож мэдэх юм. Удаан хугацаанд сайтар тунгаан бодолхийлээд юу хийж чадахаа өөрөөсөө асуу. Нэмэлт дамжаа сургалтанд явж, илүү ихийг сурч мэд. Хэрэв ингэж байж л та сэтгэл ханамжаа буцаан авах байх. Иймээс хойш суух хэрэггүй. Танд хэрэв шинэ орсон ажилтанг сургах даалгавар оногдсон бол даргадаа хэлээрэй. Ажлын байран дээрх эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой зүйлсийг тухай бүрт нь мэдэгдэж байх хэрэгтэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Уур уцаартай өдөр. Гэр бүлийн таагүй асуудлаа энэ өдрөөс өмнөх өдөрт шийдвэрлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудал таныг илүү удаан зовоож сэтгэлийн дарамт учруулах болно. Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн таны өнөөдрийн ажил үйлсэд таагүй үр дагавар авчрах тул өөртөө амьсгаа авч тайвшрах боломж олго. Ингэж тайвшрах нь танд маш их тус болох болно. Байшин худалдаж авах гэсний хэрэггүй. Гэртээ дасгалын төхөөрөмж худалдан ав. Энэ нь үнэтэй бялдаржуулах клубт явж, их мөнгө үрэхээс сэргийлэхээс гадна таны цаг завыг хэмнэх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Аяллаар явах гадаад орны соёл уламжлалаас суралцах нь танд олон боломжуудыг нээж өгөх болно. Интернетээр харилцдаг найзуудаасаа мэдээлэл ав. Гэхдээ өнөөдөр та их ядарсан бололтой. Танд өглөө эрт сэрэх маш хүнд байх болно. Сэрүүлгээ унтраагаад энэ өдрийг амарч өнгөрөөхийг хичээ. Зарим өдөр хүн заавал амрах хэрэгтэй болдог. Кино үзэж, ном уншиж, интернетээр хэсэж өнгөрүүлээрэй. Юу ч болж байсан хамаагүй зүгээр л амар. Хотоор зугаалж, хямдхан өртөгтэй газарт очих нь таны үзэл бодлыг бүхэлд нь өөрчлөх болно. Гэр орноо тохижуулснаар сэтгэл ханамжийг мэдрэх бөгөөд гэр бүлийнхэндээ амттай хоол хийж өг.
АРСЛАН (7/23-8/22)
Амралтын өдөр ч гэсэн их ажилтай байна. Өнөөдөр тамир тэнхээгээр бага зэрэг дутмаг байх тул цаг заваа зөв хуваарилж, амрах үеийг хаана ч явсан өөртөө байнга гаргаж байх хэрэгтэй. Та хэрэгтэй мөнгөө ажиллаад олж чаддаг. Орлого зарлагаа хяна. Үдээс хойш цагийг үнэнч найзуудтайгаа өнгөрөө. Гэмтэл бэртэл, шарх, түлэгдэлт, арьсны өвчин тусах магадлалтай байна. Аль эртний төлөвлөсөн зүйлээ гүйцээж хий. Ажил чинь таныг олны танил болгож ашиг орлого, өөртөө итгэх итгэлтэй болгоно.
ОХИН (8/23-9/22)
Од эрхэсийн нөлөө таны анхаарлыг гэр ахуйн амьдрал дээр төвлөрүүлнэ. Хэрэв хамт амьдардаг хэн нэгэнтэйгээ асуудалтай байсан бол байдлыг залруулж эхлэх хэрэгтэй. Гэр бүлийн асуудал санаа зовооно. Бусдад дэмий гомдол гаргахаа зогсоо. Таны сонирхлыг татахуйц зүйл байж магадгүй тул э-мэйл хаягаа сайтар шалга. Хий хоосон мөрөөдлөө өнөөдөр хойш нь тавь.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнгөрсөн хэдэн долоо хоногийн алжаалаа тайлаад өнөөдрийн ихэнх цагийг юу ч хийлгүй өнгөрөө. Хамаатан садан хөршүүдтэйгээ хууч хөөрөлдөж суу. Тэд магадгүй гарын хоолоо танд амтлуулж ч болох юм. Замдаа хэн нэгэнтэй тааралдвал яриа өрнүүлэх саналаас нь бүү татгалзаарай. Ганц бие хүмүүс гадагшаа гарч, шинэ танилтай болохыг зөвлөж байна. Гүнзгий холбоо тогтоохгүй ч байсан танилын хүрээгээ тэлнэ гэдэг маш сайн хэрэг. Учир нь хожим хойно тэдний тусыг авах цаг ирж магадгүй шүү.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өөрийн сэтгэл хөдлөлөө барьж, аливаад шийдэмгий хандаж чаддаг чадвар тань танд тус болох болно. Хэн нэгэн таны үйлдэл бүрийг ажиглах байх. Танд алдаад байх юм байхгүй тул бүү санаа зов. Хүүхэд насны тань мөрөөдөл биелэх магадлалтай. Энэ боломжийг ашиглаж, төсөв цагийн хуваариа нягталж, өөрт чухал санагддаг зүйлээс татгалзах хэрэггүй. Магадгүй энэ нь таны амьдралыг ч өөрчилж болох юм. Залуу хосууд хайртай хүнээсээ түр холдож бага зэрэг даажигнах хүсэл төрөх бөгөөд энэ нь тийм ч сайхан санаа биш байна.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр өмнөх тогтоогдсон холбоонууд ихэнхи нь тогтвортой байна. Жинхэнэ хайранд итгэхээ байсан нумууд ашиг хонжоо харсан үйлд хууртана. Зарим азтай нумынхан гэрлэх санал хүлээж авах ба эсвэл өөрийн хүчээр бүхнийг эхлүүлэх сайхан санаа олно.. Эрч хүч чинь эрчимжиж, хувийн зорилтоо болон хамтын ажиллагааны зорилгоо биелүүлэхийн тулд ажиллах тэсвэр хатуужил өндөр байна. Догшин ширүүн авиртай хүмүүс болон олон нийтийн аюултай газруудаас холхон бай.
МАТАР (12/22-1/19)
Та санхүүгийн тал дээр асуудалтай байгаа бол энэ талын мэдлэгтэй хүмүүст ханд. Зөв мэдээллийг нь олсон үед урьд нь маш том, төвөгтэй мэт санагдаж байсан асуудал тань маш энгийн шийдэлтэй байсан байж болно. Өнөөдөр орон гэрээ өөд нь татах болон засвар хийхэд маш тохиромжтой үе юм. Гэрийнхээ тохижилтонд өөрийнхөө санаа, хувь нэмрийг оруулснаар гэрт тань таатай уур амьсгал бүрэлдэх болно. Гэр бүлтэй холбоотой ямар ч сэтгэл гонсойлгосон асуудалд өөдрөгөөр ханд.
ХУМХ (1/20-2/18)
Ганц бие хумх сайхан хайрыг мэдэрч, хүслэн болсон тогтвортой харьцаагаа олж авна. Амралт чөлөөт цагаа дур сонирхолтой зүйлдээ зарцуул. Од эрхэс таныг эрчимжүүлж энергижүүлж чаддаг цаг хугацаа, орон зайг өгөх болно. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барьж хөрсөн сэтгэлийг эргүүлэх санаачилга гарга.
ЗАГАС (2/19-3/20)
Юмсыг ойлгомжтой харж чадаагүйгээс төөрөгдөлд орох тул аливааг удаан хийж, хичээж зүтгэ. Биед ачаалал өгөх, спортоор хичээллэх, урт хугацааны явган аялал хийх, аялах зэрэгт сайн. Найз нөхөдтэйгээ харилцах нь танд өөрийн авъяас билгийг бусдад таниулах, сэтгэл хангалуун үлдэх, өөдрөг байх боломжийг олгох болно. Түүнчлэн хувийн амьдралынхаа талаар нухацтай эргэцүүлэн бодоход хамгийн тохиромжтой үе.