|

ДАРХАН-УУЛ АЙМАГ “ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ДАРААЛАН АВАРГАЛАВ

ДАРХАН-УУЛ АЙМАГ “ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ДАРААЛАН АВАРГАЛАВ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Футзалын үндэсний цом” тэмцээн энэ сарын 22-30-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод  болж,  аваргуудаа тодрууллаа.
 
"Футзалын үндэсний цом 2018” тэмцээний хүрэл медалийг Орхон аймгийн шигшээ баг Төв аймгийг 1:5-аар хожиж хүртээд байсан. Тэгвэл өчигдөр аваргын төлөө Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн шигшээ багууд хүч үзэхэд С.Жаргалсайхан дасгалуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ 17:6-аар хожиж, хоёр жил дараалан "Футзалын үндэсний цом”-ын алтан медалийг энгэртээ гялалзуулав.

Өчигдөр болсон "Футзалын үндэсний цом”-ын медалийн төлөөх тоглолтуудын дараа тэмцээнд амжилттай оролцсон шилдгүүдийг тодруулахад Шилдэг хаалгачаар Дархан-Уул аймгийн шигшээ багийн хаалгач, ОУ-ын хэмцээний мастер Ж.Энхбаяр, Шилдэг тэгш тоглогчоор мөн Дархан-Уул аймгийн Ж.Сүндорж шалгарсан бол Сэлэнгэ аймгийн шигшээ багийн Г.Батболд Шилдэг мэргэн бууч боллоо.


Дархан-Уул


Сэлэнгэ


Орхон