Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Цайдам-өгөөж” ХХК-ийн трактор, комбайнч Л.Лувсандамдин "Улсын тэргүүний тариаланч”-ийн цол тэмдэгийг гардав. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар болон сумын удирдлагууд гардуулав.
Тэр газар тариалангийн салбарт 32 жил ажиллах хугацаандаа хаврын тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд трактороор зөөлөн шилжүүлсэнээр 800-1600 га-ийн ажил гүйцэтгэж жил бүр га тутмаас 13-25 цн га ургац хураан авч төлөвлөгөөгөө 100-180 хувиар давуулан биелүүлж бригад хамт олноо хошуучлан ажиллажээ. Улсын тэргүүний тариаланч маань өөрийн эзэмшсэн мэргэжилдээ чадамгай, шинэ техник технологийг байнга судлаж, олж авсан мэдлэгээ үйлдвэрлэлд чадварлаг нэвтрүүлж бусдад сурталчилахын зэрэгцээ, техникийн эд ангийг засварлаж хугацаа алдалгүй газар тариалангийн үйлдвэрлэлийг чанартай хийж гүйцэтгэснээр 2011 онд өөрийн ажиллаж буй "Цайдам өгөөж” ХХК нь ургацаараа улсад тэргүүлж "Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарч байсан нь энэ хүний нөр их хөдөлмөрийн үр шим гэж үздэг гэж сумын Засаг дарга н.Баттөр ярилаа. Л.Лувсандамдин нь сумын хөдөлмөрийн аварга, Дархан хотын хөдөлмөрийн аварга, Аймгийн тэргүүний тариаланчаар хоёр удаа шалгарч байжээ.
Б.Норовсамбуу