Анне Вествордз гэгч Герман хүүхэн Монголд ганцаараа аялаад, монголчууд яг амьтад шиг юм байна, аймшигтай хүмүүс гэж блогтоо бичжээ.
Түүний (http://annewestwards.com/2016/10/the-dark-side-of-mongolia/) блогт бичсэнээр, Монголын эрчүүд "Мэнд усгүй шууд л "секс?” хүсэж дохиж байсан гэнэ. Анне Вествордз Монголын бүхий л нутаг дэвсгэрээр дайран гарах үеэсээ л бэлгийн халдлагад өртөж эхэлсэн гэнэ. Хачирхалтай нь, 12 настай хөвгүүнээс 60 хүртэл насны малчин, суурин амьдралтай янз бүрийн хүн л түүнээс секс гэж асууж, унтахыг оролдож байсан гэнэ. Түүний бичсэнээр, дэлхийн 50 гаруй улсаар аялж байсан, гэхдээ хэзээ Монголд болж байсан шиг явдал гараагүй. Хүмүүс Исламын орнуудад эмэгтэй хүн аялахад их хэцүү гэж ярьдаг ч, миний аялсан Исламын 7 улсад түүнд хүндэтгэлтэй хандаж байсан гэнэ.
Гэвч энэ шуугиан монголчуудыг санаатай гүтгэсэн байж магадгүй байна. Учир нь эмэгтэй цахимд Монголд нүүдэлчидтэй уулзах нь илүү сайхан байлаа гэх зэргээр өмнө нь бичиж байжээ. Мөн нутгийн хүмүүсээс энэ эмэгтэйг айлын эрэгтэй хүүхдийг садар самуунд уруу татсан байж магадгүй гэсэн мэдээлэл дуулдаж байна.
Юутай ч энэ хэрэгт Монгол Улсын төр анхаарлаа хандуулж, албан ёсоор шалгаж судлах нь зүйтэй болов уу. Хэрэв энэ эмэгтэй монголчуудыг гүтгэсэн бол хариуцлага яригдах ёстой юм.
Эх сурвалж: http://gashuun.mn/3161