Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо (МҮСХНХ)-ны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин, "Corporate training” сургалтын төвийн захирал С.баатарсүрэн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа болон үйлчилгээг олон нийтэд сурталчилан таниулж үр нөлөөг дээшлүүлэх, массын сэтгэлгээг эерэг чиглэлд өөрчлөхөд мэдээ мэдээллээр дэмжлэг үзүүлэхээр болов.
Мөн "Corporate training” сургалтын төвөөс 14 хоног тутамд МҮСХНХ гишүүд сэтгүүлчдэд сургалт хийхээр боллоо.