|

Хурдан амжилтанд хүрэх гэж бүү яар

Үеийн залуус чинь өөрийн байр сууриа олж, хувийн бизнесээ эхлүүлж, амьдрал нь тэгшрээд байх юм. Гэтэл та л ганцаараа амжилтанд хүрч чадалгүй хоцроод байгаа юм шиг санагдаж байна уу?

Тэгвэл яаралгүй тайван явсан нь яаруу сандруу явж байгаа нэгнийг бодвол илүү олон зүйлийг нарийн сайн ажиглан харж чаддаг гэдгийг танд сануулъя. Удаан явж, олон зүйл үзсэн хүн нь илүү бат бөх амжилтанд хүрдэг юм шүү. Тиймээс хурдан амжилтанд хүрсэнгүй гэж урам хугарах бус бат бөх амьдралыг бүтээхийн тулд илүү их хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг яг одоо өөртөө сануулаарай.

Дараах 10 алдартан ч хүссэн оргилдоо хүрэхийн тулд бусдаас илүү урт зам туулж, бусдаас илүү бэршээл зовлонг давж гарсан байна. Зорилгодоо хүрэхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг тэднээс суралцаарай.

 

Рэй Крок 52 жил цаасан аяга худалджээ

 

  • "1954 онд би 52 настай байлаа. Чихрийн шижинд нэрвэгдэж, үе мөчний үрэвсэлтэй болсон байв. Гэсэн ч би ирээдүйдээ итгэдэг байсан” гэж Рэй Крок ярьсан юм. Тэрээр ах дүү Макдональдстай уулзсан мөчийг  амьдралд нь эргэлт авчирсан үе хэмээн ярих дуртай.
  • Олон тооны өвчнөөс гадна тэрээр сонсголын бэрхшээлтэй байсан аж. Рэй Крок 1954 онд "Макдональдс”-ыг түгээх тусгай зөвшөөрлийг 15 сая ам.доллараар авахаар болсон ч банкууд түүнд зээл өгсөнгүй. Ингээд тэрээр 30 жил амьдарсан байраа барьцаанд тавьсны эцэст 600 сая ам.доллар олж чадсан билээ.

 

Хурандаа Сандерс 40 насандаа шарсан тахианы жорыг гаргасан

 

  • Түргэн хоолны сүлжээг үүсгэн байгуулагч Харланд Дэвид Сандерс 12 настайдаа гэрээ орхин, төрөл бүрийн ажил эрхэлж байжээ. Тэрээр "Шарсан тахиа бол америкчуудын зочломтгой зангийн бэлгэ тэмдэг юм. Зоогийн газрын ширээний ард хаан, нөлөө бүхий эрхэм, эсвэл энгийн нэгэн сууж байна уу гэдэг нь огтхон ч хамаагүй” хэмээн хурандаа Сандерс ярьжээ.

 

Бэл бэнчингүй, ганц бие ээж байсан бүсгүй алдарт зохиолч болсон

 

  • Жоанна Роулингид "Харри Поттер” зохиолыг бичих санаа 1990 оны үед төржээ. Гэсэн хэдий ч дараагийн долоон жилд нь тэрээр ажлаасаа халагдаж, нөхрөөсөө салж, ядруухан аж төрж байв. Харин 1997 онд "Харри Поттер” зохиолын эхний боть хэвлэгдэж, улмаар дэлгэцийн уран бүтээл нь гарсан. Дараагийн таван жилд Роулинг Их Британийн хамгийн алдартай зохиолч, тэрбумтан болсон билээ.

 

"Zara”-гийн эзэн 37 нас хүртлээ дэлгүүрт туслахаар ажиллаж байсан

 

  • Ядуу тарчиг амьдралаасаа болж ахлах сургуулиа ч дүүргэж чадаагүй Амансио 13 жилийн турш цамцны дэлгүүрт туслах, түгээгчийн ажил хийжээ. Ингээд тэрээр 37 насандаа анхны сүлжмэлийн үйлдвэр, 40 насандаа Зорба дотуур хувцасны дэлгүүрээ тус тус нээж байсан аж. Зара брэндийг үүсгэн байгуулагч, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull & Bear, Zara Home, Stradivarius-ийн хувьцаа эзэмшигч Амансио 2012 онд Европын хамгийн чинээлэг эрхмээр тодорчээ.

Мужаанаар ажиллаж байсан Харрисон Форд 30 насандаа урлагт хөл тавьсан

 

  • Харрисон Форд 1968 онд "Zabriskie Point” кинонд дүр бүтээсэн боловч түүний тоглосон бүх хэсэг хасагджээ. Ингээд тэрээр кино урлагийг орхиж, мужаан болохоор шийдсэн аж. Хожим тэрээр Жорж Лукастай уулзаж, "American Graffiti" кинонд тоглох боломж олдсон бөгөөд тэр үед Харрисон Форд 30 настай байсан юм. Ингэж л бидний мэдэх "Индиан Жонс” кино урлагт хөл тавьсан түүхтэй.

 

"Мэри Кэй”-ийн эзэн 25 жилийн турш борлуулалтын төлөөлөгчөөр ажиллажээ

  • Мэри Кэй Эш 45 нас хүртлээ борлуулалтын төлөөлөгчөөр ажилласан бөгөөд эцэст нь ажлаа орхиж эмэгтэйчүүд болон бизнесийн тухай ном бичихээр шийджээ. Гэтэл ном бичих үйл явц нь бизнесийн төлөвлөгөө болон хувирч, эцэстээ арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаалдаг компани байгуулахад хүргэсэн байна. Мэри Кэй нөхрийнхөө хамт 1963 онд "Мэри Кэй Косметикс”-ийг байгуулсан бөгөөд тухайн үед нийт капитал нь 5000 ам.доллар л байсан гэдэг.

 

Хенри Форд компаниа 40 насандаа үндэслэн байгуулсан

  • Ирланд цагаачийн гэр бүлд төрсөн Хенри Форд залуудаа гэрээсээ оргож, Детройтид ажиллах болжээ. 36 нас хүртлээ Эдисон компанид механик инженерээр ажилласан Хенри 30 настайдаа анхны машинаа бүтээж байсан гэдэг. Үүнээс 10 жилийн дараа алдарт Форд үүсгэн байгуулагдаж, дахин таван жилийн дараа түүнд амжилт авчирсан Форд Т загварын машин гарчээ.

 

29 жилийн турш доод албан тушаалд ажилласан эмэгтэй "Xerox”-ийн гүйцэтгэх захирал болсон

  • Урсула Манхэттений ядуусын хороололд төрж, Барухын нийтийн байранд хүүхэд насаа өнгөрөөжээ. Тэрээр сургуулиа төгссөний дараа буюу 1980 онд Xerox компанид дадлагжигчаар ирж байсан гэдэг. Бүхэл бүтэн 29 жил доод албан тушаалд ажиллаж байсан Урсула Бернс 2009 онд тус компанийн гүйцэтгэх захирал болсон юм. Тэрээр Америкийн корпорациудаас гүйцэтгэх захирал болсон анхны хар арьст эмэгтэй болжээ.

 

 Даяанч лам "5-Hour Energy”-ийг үндэслэн байгуулжээ

  • Алдарт "5-Hour Energy”-ийг үндэслэгчийг Энэтхэгийн ууланд шавилан суудаг хуварга байсан гэхэд хэн ч итгэхгүй биз. Гэвч Манож Бхаргава Америкт ирснийхээ дараа бизнесмен болж улмаар компаниа үүсгэн байгуулжээ.

12 насандаа хараагүй болсон хүү алдарт дуурийн дуучин болсон нь

  • Бүхий л амьдралынхаа турш дуурийн дуучин болохыг мөрөөддөг байсан Андреа Бочелли 12 настайдаа хараагүй болсон юм. Ингээд тэрээр 33 нас хүртлээ шөнийн цэнгээний газар төгөлдөр хуур тогложээ. 1992 онд Андреа Италийн рок од Зуккерогийн шалгаруулалтанд тэнцсэнээр дуурийн дуучин болох гараагаа эхэлсэн юм. Одоо тэрээр Италийн хамгийн алдартай тенор дуучин болсон.

36 нас хүртлээ ажилгүй байсан найруулагч

  • Найруулагч, продюсер Энг ли зургаан жилийн турш "гэртээ” суужээ. Америкт кино урлагийн сургууль төгссөн тэрээр 1990-ээд оноос л найруулагчийнхаа карьерийг эхэлсэн бөгөөд хожим бидний үзэх дуртай "Халк”, "Бөгтөр уул”, "Пигийн амьдрал”, "Гэтсэн бар, хүрхрэх луу” зэрэг бүтээлүүдийг гаргажээ.