Сүүлийн үед фэйсбүүкийн хаягийн нууц үгээ бусдад алдаж, улмаар цахим хуудсыг нь ашиглаж бусдаас мөнгө гуйх, зээлдэг зэрэг цахим гэмт төрлийн гэмт хэргийн гаралт их байгаа талаар цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж сэрэмжлүүлж байгаа юм.
Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газраас албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бусдын фэйсбүүк хаяг руу нэвтэрч, нууц үгийг олж авч 40 гаруй сая төгрөг залилсан хоёр залууг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Уг этгээдүүд Дархан хотод оршин суудаг 18 настай Т, Ш нар аж. Тэднийг өнгөрсөн оноос эхлэн нийт 60 гаруй фэйсбүүк хэрэглэгчийн хаягт хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй хэргээр шалгаж байгаа гэнэ.