|

Авилга одоо цагт тэнгэрийг газар, газрыг тэнгэр болгодог болжээ

 

"Алтайн хүдэр” компани БНХАУ-ын "Бугатын газрын ховор элементийн судалгааны хүрээлэн”-тэй 2010 онд байгуулсан ‘Худалдах, худалдан авах” гэрээний дагуу баяжуулах хоёр болон гуравдугаар үйлдвэрүүдэд зориулан СТО- 92 маркийн хуурай соронзон дамарт нийт 10 сеператорыг худалдан авсан байдаг.

Хуурай соронзон сеператор гэдэг нь хүдрийн соронзон шинж чанарт үндэслэн ялгалт явуулах зорилгоор ашигладаг төхөөрөмж бөгөөд ашиглалтын зардал бага, чанартай арвин бүтээгдэхүүн гаргадаг учраас эдийн засгийн хувьд өгөөжтэй гэх үүднээс "Алтайн хүдэр” компани тухайн үед худалдан авчээ. Гэрээнд заасны дагуу төлбөрийг барагдуулж, тоног төхөөрөмжүүдээ хүлээн авч 2010 оны 10 болон 2011 оны 2-р сараас дээрх үйлдвэрүүдээ ашиглалтад бүрэн оруулж ажилласан ч харамсалтай нь үйлдвэр ашиглалтад орсны дараахнаас доголдол гарч, бүтээгдэхүүний гарц төлөвлөсөн хувь агуулгадаа хүрэхгүй, гологдол ихээр гарах болсноор "Алтайн хүдэр” компани ихээхэн хэмжээний хохирол амсах болжээ. Ийнхүү нийлүүлэгдсэн сеператорууд нь талуудын тохиролцсон шаардлага буюу Таян нуурын ордын хүдрийн шинж чанар, үйлдвэрлэлд нийцээгүй техникийн хийц загвартай байсан учраас тус гэрээний тодорхой заалтуудыг үндэслэн гэрээг цуцалж, үүнээс үүдэн гарах хохирлыг "Бугатын газрын ховор элементийн судалгааны хүрээлэн”-гээс гаргуулахаар хүсч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын үндэсний арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Дээрх  нэхэмжлэлийг арбитрын шүүх 2012 оны 4-р сард хүлээн авч, "Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-гээс шүүхийн нэг шийдвэрээр 595,443 ам.долларыг "Алтайн хүдэр” компанид олгуулж, хохирлыг нь барагдуулах, "Алтайн хүдэр” компаниас 119,665 ам.доллар "Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл "Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн” өөрийн авлагын хасч тооцвол нийт 475,778 ам долларыг "Алтайн хүдэр” компанид төлөх ёстой болсон аж. Ийнхүү шүүхийн шийдвэрийг хоёр тал бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрснөөр шүүхийн шийдвэр хэрэгжих шатандаа оржээ.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг өр төлбөрийг заавал өөрөөрөө дамжуулан хийлгүүлж, улмаар "Алтайн хүдэр” компанийг авлига өгөхийг удаа дараа шаардах болжээ. Авлига өгөхгүй бол албан тушаалын байдлаа ашиглан эрүүгийн хэрэг үүсгэх болно гэж хүртэл сүрдүүлсэн аж. "Алтайн хүдэр” компанийн өр төлбөр барагдуулах асуудлыг хариуцсан ажилтан Э.Хаш-Эрдэнээс шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг "Өр төлбөрийн асуудлаа цэгцлэхийг хүсвэл тодорхой хувь тохир, хувийн шугамаар урамшуулал өг” хэмээн улайм цайм авлига нэхсэн бичлэг нь ч тэдэнд он сартайгаа бий гэнэ.

Улмаар түүнд авлига өгөхгүй гэсний төлөө шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг "Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-ийн авлагын барагдуулахын төлөө идэвхитэй ажиллаж эхэлжээ. Зүй нь"Алтайн хүдэр” компаниас 119,665 ам.долларыг "Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-нд олгуулахын сацуу "Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-гээс 595,443 ам.долларыг "Алтайн хүдэр” компанид олгуулах ажлыг зэрэг хийх ёстой боловч Б. Ариунцэцэг тэгсэнгүй.

"Алтайн хүдэр” компанийн зүгээс өөрсдийн төлөх ёстой төлбөр тооцооноос боломжийн хэрээр буюу 85,700 ам.долларыг бүрэн төлсөн бөгөөд эргүүлэн өөрсдийн авах ёстой мөнгөө нэхэх гэтэл уг "Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн” Монгол дахь төлөөлөгчийн газраа буулган сураггүй алга болсон бөгөөд харин ч тэдний эрх ашгийг хамгаалагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг тодорсон нь сонирхолтой. "Алтайн Хүдэр” компанийхан "Бугатын газрын ховор элемент судалгааны хүрээлэн”-г түүнээс

сураглахад Б.Ариунцэцэг ‘Та нар хятадуудад учруулсан хохирлоо яаралтай төлж барагдуул!”гэх атлаа "Тэр компанийг би мэдэхгүй” хэмээн улаан цайм гүрийдэг нь хачирхалтай. Түүгээр ч зогсохгүй шийдвэр гүйцэттэгч Б.Ариунцэцэг "Алтайн хүдэр” юмпанийн өмчлөлийн 1000 гаруй тээврийн хэрэгслийг хот дотор хөдөлгөөнд оролцохыг замын цагдаад хандан болиулж, бүр өөр албан байгууллага, болон хувь хүнд хэдийнээ шилжүүлсэн тээврийн хэрэгслүүдийг хүртэл журамлан хувийн өмчид бүдүүлгээр халдаж эхэлсэн байгаа юм.

Түүнчлэн "Алтайн хүдэр” компанид хамааралгүй болон хараат бус компаний өрийг төлж барагдуулахыг шаардах болсон бөгөөд "Би мэдэж байна. Энэ танайхтай ямар нэг байдлаар хамааралтай компани” гэх болж. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрэв хуулийн дагуу явж байгаа бол төлбөр төлөгч компанийн тухай мэдээллээ холбогдох бүртгэлийн байгууллагаас авсан байх ёстой. Хамгийн сонин нь хятадууцын хохирлыг барагдуулахын гулд албан тушаалаа ашигаан арилжааны банкууд дахь "Алтайн хүдэр” компанийн дансны хөдөлгөөнийг зогсоох тухай албан бичиг явуулж, нийт 22 дансыг битүүмжлэн, компанийн хэвийн үйл ажиллагаа явуупах боломжийг үгүй хийсэн аж.

Энэхүү хууль бус үйлдэл нь "Алтайн хүдэр” компанид санхүүгийн томоохон асуудал үүсгээд байгаа гэнэ. Түүгээр ч үл барам "Алтайн хүдэр” компанийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг БНБУ-ын ЭСЯ-нд удаа дараа дайрч орж, хамгаалалтын ажилтны шаардлагыг биелүүлээгүйгээс гадна, "Ер нь би танай үйл ажиллагааг зогсооно” гэж 12 цагдаагийн хамт ирж хүч хэрэглэн сүрдүүлсэн тохиолдол хүртэл байдаг юм байна.

Санхүүгийн хямралтай өнөөгийн нөхцөлд ажилчдынхаа цалинг тавьж, шинээр ажлын байр бий болгохоор чармайн ажллаж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай"Алтайн хүдэр” компанид явуулж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэгийн дээрх хууль бус үйлдпийг төрийн нэрийн өмнөөс хийж буй шударга үйл ажиллагаа бус авлига, амин хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж буй хууль бус сонирхол гэж үзэхээс өөр аргагүй.

Иймд албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 150 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг мэтийн бусармаг этгээдүүдтэй цаашид эвлэрэхгүйгээр үл барам, энэ мэт шударга бус байдалтай хатуу тэмцэнэ гэдгээ "Алтайн Хүдэр” компаний хамт олон илэрхийлж өчигдөр Хууль зүйн яамны сайд, НШГА, АТГ зэрэг газруудад үүсээд байгаа нөхцөл байдлыг тусгасан албан бичгийг хүргүүлсэн байна.

Б.Хаш-Эрдэнэ
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин