|

Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Дэвид Спрул Дархан-Уул аймагт

Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Дэвид Спрул Дархан-Уул аймагт

 

Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Дэвид Спрул Дархан-Уул аймагт айлчилж Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай уулзалт хийлээ. Уулзалтаар Канад улсаас Монгол улсад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцсон юм. Канад улсын Засгийн газраас "Канад сан” хэмээх орон нутгийн санаачилга хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр 6 сая гаруй Канад долларын санхүүжилтийг оруулжээ. Дархан-Уул аймаг 2018-2019 онд Канад улсын Засгийн газраас орон нутгийн санаачилга хөтөлбөрт оролцож төслөө хүргүүлэхээр болсон юм. Энэ жил Канад сан жендерийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах, олон талын оролцоо, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн бүгдийг хамарсан засаглал, зохистой ажлын байр, эмзэг давхаргын хүмүүст хөрөнгө оруулах, эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах зэрэг чиглэлээр төсөл шалгаруулан санхүүжүүлэх ажээ.