|

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ

Унасан вогануудыг сэргээн засварлаж дуусчээ

 

Дархан-Уул аймгийн нэгдүгээр өртөөний вагоны зам дээр ачаа ачиж байсан урт вагон замын баруун тийш унасан ноцтой осол гарсан талаар мэдээлсэн билээ.


Ачааны вагон байсан бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй юм. Албаныхны ярьснаар уг явдлыг осол биш онцгойд тооцогдох гологдол гэж нэрлэдэг бөгөөд өчигдөр унасан вогануудыг бүгдийг нь сэргээн засварлаж, босгож дууссан байна. Гологдол гарах болсон шалтгаан болон хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байгаа юм.

Ойролцоогоор 14 хоногийн дараа гологдлын дүгнэлт гарна гэдгийг албаны эх сурвалж онцолжээ.