|

Афганистан улс мансууруулах бодис наймаалагч 700 этгээдийг баривчилжээ

 

Афганистаны Дотоод яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, мансууруулах бодисын наймаанд цохилт өгөх хоёр сарын үйл ажиллагааны үр дүнд мансруулах бодис наймаалсан 700 гаруй этгээдийг баривчлан, их хэмжээний мансууруулах бодисыг хурааж авснаар энэ удаагийн үйл ажиллагаа үр дүнтэй боллоо гэжээ.

Афганистаны Дотоод яам "Өнгөрсөн хоёр сард Цагдаагийн газар бүх улсын хэмжээнд мансууруулах бодисын 600 удаагийн наймааны эсрэг үйл ажиллагаа явуулж, төрөл бүрийн 68 тонн мансруулах бодисыг хураасан гэжээ. Үйл ажиллагааны явцад мансруулах бодис үйлдвэрлэж байсан үйлдвэрүүдийг цагдаа нар хаасан юм. Намуу цэцгийн тариаланг хаах зэрэг мансууруулах бодисын наймааны эсрэг арга хэмжээ үргэлжилсээр байна.

Афганистаны хэвлэлийн мэдээлснээр, ойрын жилүүдэд Афганистанд мансруулах бодистой холбоотой гэмт хэрэг газар авсан бөгөөд цагдаа нар өнгөрсөн хоёр сарын турш бараг "өдөр бүр 1 тонн мансруулах бодис илрүүлж" байжээ. Одоогийн байдлаар засгийн газрын хяналт сул, алслагдсан бүсэд намуу цэцэг тарьдаг бөгөөд тэдгээр нь зэвсэгт хүчний хөдөлгөөн ихтэй бүс ажээ.

http://gereg.mn/news?id=22527