Өнгөрсөн жил болсон АСЕМ-ын арга хэмжээнд зориулж Хөгжлийн банкнаас хэдэн төгрөгийн зээл авч юунд зарцуулсан, эргэн төлөлт хэр байгаа нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Хөгжлийн банкнаас олон аж ахуй нэгжид зээл авч өгсөн ч зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэтэрсэн байсан гэдгийг аудитын шалгалтаар тогтоосон байгаа юм.
Тухайлбал, АСЕМ-ын зочид төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад болон "АСЕМ Вилла” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор нийт 275.0 тэрбум төгрөгийн зээл нэрлэсэн дүн бүхий Хөгжлийн банкны үнэт цаасыг дотоодын арилжааны банкаар дамжуулан 6 жил хүртэлх хугацаатай, жилийн 4 хувийн хүүтэйгээр арилжаалж, холбогдох гэрээ хэлцлийг байгуулсан байна.
Үүний хүрээнд 17 аж ахуй нэгжид зээл олгосон хэдий ч зээлийн зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн, эргэн төлөгдөх нөхцөлгүй зэрэг олон зөрчил илэрсэн тулд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан дараахь 17 аж ахуй нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болжээ.
Хөнгөлөлт зээл авсан компаниуд дундаас "Скай резорт” ХХК гэхэд 2018 оны 03 дугаар сарын 19-ны байдлаар 125.0 тэрбум төгрөгийн зээлийн хүүд 23.8 тэрбум төгрөг төлсөн ба 95.1 тэрбум үндсэн зээлийн төлөөгүй үлдэгдэлтэй гэх зөрчил илэрсэн байна.
АСЕМ угтсан төсөл арга хэмжээнүүдийг тендерийн хуулийг зөрчиж шууд гэрээлсэн УБЦТС ТӨХК. "УБЦТС” ТӨХК "АСЕМ”-ын бэлтгэл ажилтай холбоотойгоор дараахь ажлуудыг шууд гэрээлэн хийсэн байна.
Аудитын явцад эдгээр ажлуудын гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулсан болон гэрээ байгуулалт, гүйцэтгэлийг аудитын явцад анхан шатны баримтаар шалгах гэсэн боловч тус компанийн "нууц” гээд үзүүлээгүй учраас эдгээр төсөл, арга хэмжээний ажлын талаар хуулийн байгууллагад шалгуулахаар болсон байна.
О.Сайхан