Монгол улсын инжeнeр технологийн мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том сургууль болох ШУТИС нь түүхт 60 жилийнхээ ойтой олгож байна. Энэ хугацаанд 70 гаруй мянган шилдэг мэргэжилтэн бэлтгэсэн төдийгүй, сургалтандаа шинэ хөтөлбөрүүдийг нэвтрүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд 2021 он хүртэл хөгжлийн стратегийн зорилгоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер их сургууль болгон хөгжүүлэхээр тодорхойлоод байна. Тэгвэл ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг Хэрэглээний шинжлэх ухааны сургууль нь химийн технологи, химийн инжeнeрчлэл, Статистик, үйлдвэрийн экологийн инжeнeр зэрэг нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг төдийгүй олон улсын нэр бүхий сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэгээрээ онцлог юм. Тус сургуульд элсэн суралцснаар оюутнууд зөвхөн Монголдоо боловсрол эзэмшээд зогсохгүй БНХАУ, Герман улсын нэр хүндтэй сургуульд суралцан хос дипломтой төгсөх боломжтой.
Одоо тус сургууль нь Химийн технологи хөтөлбөр, Химийн инженерчлэл хөтөлбөр, Нано шинжлэх ухаан инженерчлэл хөтөлбөр, Статистик хөтөлбөр, Германы инженерийн бэлтгэл хөтөлбөр, үйлдвэрийн экологийн инженер хөтөлбөр, материал судал, шинэ материалын технологи хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Өвөрмонголын аж үйлдвэрийн их сургууль, БНХАУ-ын баруун хойд политехникийн их сургууль, Нанжингийн политехникийн их сургууль болон ХБНГУ-ын их, дээд сургуульд суралцан олон улсын дипломтой төгсөх аж. Суралцах хугацаандаа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаас гадна БНХАУ-ын засгийн газрын, Мужийн, их сургуулийн захиралын нэрэмжит тэтгэлэгт хамрагдан суралцах боломжтой.
ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн төгсөгчид улс орны нийгэм, эдийн засгийн бүх салбарт эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллан, улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон дурьдах нь зүйтэй.