МАН-ын дотоод зодоон үргэлжилж 32:32 гэсэн хоёр бүлэгт хуваагдаад байгаа. Сүүлийн үед гэнэт тодроод байгаа Л.Оюун Эрдэнэ гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зурсан гэх "60 тэрбумын хэрэг”-ийн хамтрагчаар УИХ-ын дарга М.Энхболдыг нэрлэж түүнтэй хариуцлага тооцохын төлөө тэмцэхээ мэдэгдээд байгаа. Төрийн албаны томилгооноос 60 тэрбум төгрөг "босгох ” тухай тэдний төлөвлөгөөг МАН үнэмлэхүй олонх болсынхоо дараа хэрэгжүүлсэн эсэх, хэрэв хэрэгжүүлсэн бол хэн,хэн оролцсон нь одоо болтол тодорхойгүй байна. Гэвч сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас харахад МАН-ын тэмцээд байгаа хоёр тал төрийн албанаас 60тэрбум төгрөг босгох хэрэг гэгчид адилхан оролцсон бололтой дүр зураг харагдаж байна. Үүний нэг тод баримт нь 60 тэрбумын хэргийн сэжүүр гэх МИАТ-ийн албан тушаалтнуудын хэрэгт хамгийн хурцаар шүүмжлээд байгаа Л.Оюун Эрдэнэ гишүүн маань өөрөө хамтрагч болж оролцсон баримтууд олдож эхэллээ. Тэрбээр энэ оны тавдугаар сард буюу ид тэмцлийнхээ үеэр МИАТ ХК-аас 600 сая төгрөг авилгалд аваад баригдсан гэгдэж буй Н.Энхбаатартай хамт Берлин уруу МИАТ компаниар даалгаж учир битүүлгээр ниссэн баримт байна. Тэд МИАТ-аар үнэгүй нисэж очоод юу хийсэн, хэнтэй уулзсан, зардлаа ямар мөнгөөр шийдсэн зэрэг асуултанд эрхэм гишүүн маань хариулах хэрэгтэй болох нь. Үнэхээр авилгалын энэ сүлжээнд холбоогүй юм бол яагаад "60 тэрбумын” Н.Энхбаатартай хамт МИАТ-аар даалгаж ниссэн, очоод юу хийснээ ард түмэндээ шударгаар тайлбарлаач гишүүн ээ. Цэвэр хүн л шударга бустай тэмцэж чадахаас "но”-той нь чадахгүйг сонгогчид мэддэг болсон шүү дээ. Өөрөө сэжигтэнтэй хөтлөлцөж үнэгүй нисээд байвал яаж түүнд итгэх болж байна аа.
http://seruuleg.mn/186