Дархан-Уул аймгийн Дархан сумын есдүгээр багт ирэх есдүгээр сард шинээр 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно. Уг цэцэрлэгийн барилгын ажил гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дотоод заслын ажил хийгдэж, гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байна.
Барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй "Бор божуу” ХХК-ийн захирал Л.Довчин "Барилгын материалын тухайд дотоодын үйлдвэрүүдийн чанартай бүтээгдэхүүнээр барьсан тул барилгын чанарт эргэлзэх зүйлгүй” гэв. Энэхүү цэцэрлэгийн барилгын ажил хэдхэн хоногийн дараа дуусч, есдүгээр сарын 1-ний өдөр хүүхэд багачуудаа хүлээн авна.
Дархан аймгийн хэмжээнд Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 92 хувьтай байдаг байна. Дээрх цэцэрлэгээс гадна 2019 онд 23 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөл ашиглалтад орохоос гадна Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж эхэлбэл ирэх онд Сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 95 хувьд хүрнэ хэмээн тооцоолж байгаа аж.
Р.Хишигжаргал



 2018/08/07 16:07
2018/08/07 16:07 668
668 

 
     
     
     
     
    
 Шинэ мэдээ
Шинэ мэдээ Их уншсан
Их уншсан Сэтгэгдэл
Сэтгэгдэл












.jpg)
.jpg)













.jpg)























































































 
								 
								