Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Орхон голын Хар усны тохой гэдэг газар Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат 41 настай эрэгтэй энэ сарын 23-ны 23:30 цагт ажилчдын гэрээс согтуу гараад сураггүй алга болжээ.
Түүнийг усанд живсэн байж болзошгүй гэж үзэж, өглөө нь дуудлага өгсөн байна.
Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагын 2 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, 2 мотоцикль нийт 23 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр тус сумын Орхон голоос 33 км урсаж, 3 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын "Элстийн нуга” гэдэг газар Орхон голын усанд осолдсон байсныг өчигдөр, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.