|

Бичил уурхайн зөвшөөрлийг нэмэлтээр олгохгүй байхыг үүрэг болгожээ

Бичил уурхайн зөвшөөрлийг нэмэлтээр олгохгүй байхыг үүрэг болгожээДархан-Уул аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн болжээ. Хурлаар 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийсэн ажил, 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, Намрын ургац хураалт, Шарын гол сумын Засаг даргын Тамгын газрын цаг үеийн ажил, Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох удирдлагууд тавьсан байна.

 

Мөн тус аймгийн Засаг дарга С.Насанбат дараах ажлуудыг үүрэг болгожээ. Үүнд, Байгууллагууд төсөв санхүүгээ нэмэгдүүлэх тал дээр анхаарч биечлэн холбогдох яамдуудтай уулзах, сахилга хариуцлагаа нэмэгдүүлж өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлэх ажиллах, маргааш болох цэцэрлэгийн бүртгэлийг үнэн зөв, шударга, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр явуулах, бичил уурхайн зөвшөөрлийг нэмэлтээр олгохгүй байх.

 

Түүнчлэн өөрсдийн байгууллагат хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, Шарилжгүй Дархан аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 50 метр газрынхаа шарилжийг устгах хэрэгтэй хэмээн холбогдох удирдлагуудад үүрэг болгосон байна.

 

 

Б.Лхам

http://www.24tsag.mn/a/164565