|

Хараа гол үерийн түвшнээс 2 см-ээр давжээ

 

Хараа голын усны түвшин нэмэгдэж 170 см болсон нь үерийн түвшнээс 2 см-ээр давжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт нутгаар дуу цахилгаантай бороо орж, голын усны түвшин дээшилсэн байна.

Иймд иргэд хамт олон найз нөхдөөрөө гол, усны ойролцоо амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ аюулгүй байдлаа хангах, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх, голын эрэг орчмоор тоглуулахгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.