|

Дархан-Уул аймгаас энэ жил “Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-т 27-н хүүхэд хамрагдлаа

Дархан-Уул аймгаас энэ жил “Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-т 27-н хүүхэд хамрагдлаа

 

2017-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт төр иргэд, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулж хамтран ажиллах талаар тусгасан байдаг. Энэ дагуу Италийн алдарт сурган хүмүүжүүлэгч Дон Боскогийн хүндэтгэлд зориулан "Дон Боскогийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болж санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан.Тус онд орон нутгийнхаа их дээд сургуульд суралцаж байгаа сурлага, урлаг, спортоор манлайлагч, зорилтот бүлгийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн нийт 16 хүүхэд тэтгэлэг хөтөлбөрт хамрагдсан юм. Харин өнөө жил энэхүү тэтгэлэг хөтөлбөрт 61-н хүүхэд материалаа ирүүлснээс 27 нь хамрагдахаар болж өнөөдөр /2018.08.30/ батламжаа гардан авлаа. Нийт 27-н хүүхдээс 5-н 800.000 мянган төгрөг, үлдсэн 22-н хүүхэд тус бүр 500.000 мянган төгрөгийн тэтгэлэг авч байна. 2 дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү тэтгэлэг хөтөлбөр өнгөрсөн жил 10 сая төгрөгийг оюутан сурагчдад хандивласан бол энэ онд 15 сая төгрөг, 2019 онд 20 сая төгрөг, 2020 онд 25 сая төгрөг, 2021 онд 25 сая төгрөгийн тэтгэлгийг Сэйнт Жон Боско төвөөр дамжуулан санхүүжүүлэх юм байна.