|

АНУ тэргүүтэй эвсэл Сирийн олон мянган иргэний аминд хүрчээ

АНУ тэргүүтэй эвсэл Сирийн олон мянган иргэний аминд хүрчээ

 
Сирийн дайнд дөрвөн жилийн өмнөөс оролцож эхэлсэн АНУ тэргүүтэй эвслийн террорист "Лалын улс” бүлгийн эсрэг өгсөн агаарын цохилтуудад өртөж, Сирийн олон мянган энгийн иргэн амь үрэгдсэн тухай Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллагаас ням гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ.
Энэхүү тайланд дурдсанаар, босогчид болон хэт давруу үзэлтнүүдийн эсрэг уг эвслээс үйлдсэн агаарын цохилтын улмаас дөрвөн жилийн хугацаанд нийт 12 мянган иргэн амиа алдсан аж. "Амиа алдагсдын дунд Сирийн арми болон эвслийн хүчний 169 цэрэг мөн багтаж байгаа юм” гэж АНУ дах ажиглалтын байгууллагаас мэдээлсэн байна.  
Сирийн засгийн газар өнгөрсөн хугацаанд амь үрэгдсэн энгийн номхон ард иргэдийнхээ тоог цохон тэмдэглэж, уг эвслийг Сирээс гаргахад тусламж үзүүлэхийг НҮБ-д удаа дараа уриалж байгаа ажээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг