|

250 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр тараана

 

 

Өвөлжилтийн комисс 2 дугаар сарын 29-ны өдөр хуралдаж, сумдын хаваржилт, цаг үеийн байдлыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар сумдын удирдлага, онцгой байдлын газарт тус тус үүрэг чиглэл өглөө.

Аймгийн хэмжээнд 2015-2016 онд 4 сумын 17 багийн 3507 малчин мал бүхий өрхөд 603,3 мянган толгой мал өвөлжиж хаваржаад байна. Бэлчээрийн даац хүрэлцээгүйгээс Сэлэнгэ нутагт 348 өрхийн 14,3 мянган толгой бод, 63,3 мянган толгой бог нийт 77,6 мянган толгой мал, өвөлжиж, хаваржсан аж. Өнөөдрийн байдлаар малчид, мал бүхий өрхүүд нийт бэлтгэсэн өвс тэжээлийхээ 70 гаруй хувийг хэрэглээд байгаа тухай дээрх хурлаар холбогдох албаныхан мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор "Улсын нөөцөөс буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох” 322 тн өвсийг аймгийн Засаг даргаар батлуулсан хуваарийн дагуу сумдад олгох ажлыг нэгдүгээр сард зохион байгуулсан. Харин энэ сард ЗГ-ын тогтоолыг дагуу 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчдад тараах 250 тн тэжээлийг сумдаас ирүүлсэн захиалгын дагуу хуваарилах, олгох, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. 250 тн хивэг тэжээлийн 150тн нь Өег ХХК, 100тн нь ОХУ-аас орж ирсэн ба үнийн хувьд Өег ХХК-ий хивэг 1 шуудайн - 4742 төг буюу 1тн 189750 төг, ОХУ-ын хивэг 1 шуудайн 5147 төг буюу 1 тн 216680 төгрөгөөр үнэлсэн байна. Аймгийн хэмжээнд нийт 138.9 мян.толгой хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 267 толгой хээлтэгч төллөж, төллөлт-0.2 хувьтай байна.