|

НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛЛЫГ ТОГТООЛОО

НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛЛЫГ ТОГТООЛОО

 

УИХ-ын дарга М.Энх­болд захирамж гаргаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараал­лыг тогтоожээ.

Тодруулбал, намрын чуулганаар 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг эхэлж хэлэлцэх бөгөөд аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудыг шинэчлэх юм байна.

Үүнээс гадна намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн чуулганы хугацаанд өргөн барьсан хуулийн төсөл болон УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг тухай бүрд нь УИХ-ын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.