|

Хориотой бодис илэрсэн Н.Ганбаатар, А.Цацавшир, Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хасчээ

Хориотой бодис илэрсэн Н.Ганбаатар, А.Цацавшир, Ц.Бямба-Очир нарын барилдах эрхийг хасчээ

Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр /2018.09.26/ хуралдаж, гурван бөхийн барилдах эрхийг нь хаслаа. Баяр наадмын тухай хуулийн дагуу улсын наадамд таваас дээш давсан улсын цолтой бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой. Түүний дагуу допингийн шинжилгээ авч, гурван бөхөөс хориотой бодис илэрсэн байна.

Хориотой бодис Улсын гарьд Н.Ганбаатар, Улсын начин А.Цацавшир, шинэ улсын начин Ц.Бямба-Очир нараас илэрчээ. Тиймээс хориотой бодис илэрсэн бөхчүүдийн барилдах эрхийг хасах шийдвэрийг Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид гаргажээ.