|

Япон шинэ хиймэл дагуул хөөргөлөө

Япон шинэ хиймэл дагуул хөөргөлөө

Япон хүлэмжийн хийн ялгарлыг хянах шинэ хиймэл дагуул хөөргөлөө. "Ибүки-2” нэртэй энэхүү хиймэл дагуул нь нүүрстөрөгчийн давхар исэл болон дэлхийн дулааралд нөлөөлж буй бусад хийг хянаж, судлах ажээ.
Хиймэл дагуулыг өнөөдөр Японы баруун өмнөд нутгийн Кагошима муж дахь сансрын төвөөс "H2A” тээгч пуужингаар хөөргөсөн байна.
Хиймэл дагуул хөөрснөөсөө 16 минутын дараа 613 км-ын өндөрт тойрог замд оржээ.
Японы Байгаль орчны яам, Сансрын судалгааны агентлаг болон Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн зохион бүтээсэн энэхүү хиймэл дагуул нь хэмжээний хувьд 5.8 метр урт, 1.8 тонн жинтэй ажээ.
Харин ажиллагааны хувьд хэт ягаан туяаг илрүүлэгч өндөр үзүүлэлттэй мэдрэгчийг суурилуулж өгсөн бөгөөд үүгээр дамжуулан нүүрстөрөгчийн давхар исэл, метан, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хийг таньж, ажиглах юм байна.
"Ибүки-2” хиймэл дагуул нь өмнө нь 2009 онд хөөргөсөн "Ибүки” хиймэл дагуулаас 8 дахин илүү нарийвчлалтай хэмжих чадвартай юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг