Мөн Ж.Эрдэнэбат нь дээрх журмыг баталсан дариуд хамгийн эхэнд өөрийн улс төрийн санхүүжүүлэгч, түрийвч нэгт дотны нөхөр гэгддэг улс төрийн нууц ноёнтон Алтай Констракшн-ын Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий "Төгс шим" ХХК, "Кореансан са "ХХК, "Блю Скай Стар" ХХК, "Рояал кроун" ХХК, "Буйр лэйк" тур зэрэг 5 компанийн нэр дээр тус бүр 2 тэрбум буюу нийт 10 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ээс Х.Бат-Эрдэнэ-д гаргуулж өгчээ.
Тухайн үед Х.Бат-Эрдэнэ нь ерөнхий сайдын ажлын өрөөнд өөрийн гэртээ орж гарч байгаа мэт дураар авирлан таахалздаг байсан гэдэг ба Ж.Эрдэнэбат нь Х.Бат-Эрдэнийн халаасанд орсон хүн гэгддэг.