Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт өнгөрсөн сард ашиглалтад орсон Үнэт металлын сорьц тогтоох лаборатори сарын хугацаанд 99 кг алт цэвэршүүлэн сорьцилжээ.
Швейцарын Хөгжлийн агентлагаасманай улсад хэрэгжүүлж буйбичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд 300 сая ам.долларын дэмжлэг үзүүлснээр Дархан-Уул аймагт алтны сорьцын лаборатори байгуулаад байгаа юм.Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчид заавал нийслэл хот орохгүйгээр газар дээр нь алтаа шууд сорьцлуулан тушаах боломжтой болов.Энэ талаарДархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн захирал Б.Жавхлангаастодруулахад,"Өнгөрсөн хугацаандманай банкны Дархан-Уул аймаг дахь салбар хэлтэст 33 кг алт тушаагдаад байна. Бичил уурхайчид, нөхөрлөлийнхөн энд ямар нэг дундын зуучлагчгүйгээр олборлосон алтаа тушаадаг. Бид Төв банкны тухайн өдрийн ханшаар алтыг худалдаж авдаг. Уул уурхайн олборлолт явуулж буй орон нутагт ийм лаборатори байгуулсан нь иргэн, ААН-д явдал чирэгдэл учруулахгүй болсныг хүмүүс талархалтайхүлээн авчбайна.
Манай аймагт байгуулагдсанлаборатори нь "Төвийн бүсийн” гэсэн тодотголтой. Тиймээс зөвхөн Дархан-Уул гэлтгүй бусад аймагт алтны олборлолт хийж байгаа иргэн, нөхөрлөл, компани ч энэ лабораториор үйлчлүүлэх боломжтойюм. Байгалиас олборлосон алтыг хувь хүний иргэний үнэмлэх, тухайн ААН, нөхөрлөл, компанийн тусгай зөвшөөрлийг үндэслэн баталгаажуулж, улмаар хайлуулж хэмжсэнээр бусад арилжааны банкуудадМонголбанкнаас зарласан тухайн өдрийн ханшаар алтаа худалдаж болно. Зохих татварыг хураах ёстой”гэв.
Ийнхүү хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж болон бичил уурхай эрхлэгчдийн хувьд олборлосон алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдахын зэрэгцээ, аюулгүй байдлын баталгаа бий болж, зардал мөнгө, цаг хугацаагаа хэмнэх боломж бүрдлээ.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр