Хятад улсын эрх баригчид дотоодын зах зээл дээрх бензин, дизелийн түлшний үнийг эрс бууруулав. Энэ тухай төрийн мэдлийн "Синьхуа” агентлаг мэдээлжээ.
"Арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн нэг тонн бензиний үнэ 510 юань (73.5 доллар), дизелийн түлш 490 юаниар буурч байна” хэмээн Хөгжил, шинэтгэлийн улсын хорооны мэдэгдлийг агентлаг эш татжээ.
Бензиний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод хэмжээнд хүртэл буурлаа хэмээн "Синьхуа”тэмдэглэжээ.
Олборлолтыг ОПЕК багасгаж, АНУ нэмэгдүүлсэн зэргээс шалтгаалж зах зээл дээр тодорхойгүй байдал бий болсоноос үүдэн нефтийн ханш эрс унасантай холбогдуулж эрх баригчид нефть бүтээгдэхүүний үнийг дахин авч үзсэн ажээ. Төрөөс явуулж байгаа үнийн бодлоготой нийцүүлэн бензинийг тасалдахгүй нийлүүлэхийг PetroChina, Sinopec, CNOOC хэмээх томоохон гурван компаниас Хятадын улсын хороо шаардаж байгаа юм байна.
Арваннэгдүгээр сарын 12-18-нд Хятадад нэг литр бензиний үнэ 8.18 юань буюу 1.18 доллар байсан. Улсын хорооны сүүлийн шийдвэрээр литр бензиний үнэ 4 мо-гоор буурч, 7.78 юань болжээ.
Харин манай хойд хөрш Оросын тухай, нефтийн үнийн бууралт бензиний үнийг буулгах хангалттай хүчин зүйл биш хэмээн Орос улсын эрх баригчид үзэж байна.Үүний хамт ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак бензиний үнийг царцаасан явдал Засгийн газрын ач гавьяа хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан боловч энэ нь нефтийн үнэ буурахаас өмнө авсан арга хэмжээ ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.ЭНХЭЭ