|

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”, “ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”-ЫГ АЛДАРШУУЛАВ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2018 ОНЫ “ШИЛДЭГ ГЭР БҮЛ”, “ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”-ЫГ АЛДАРШУУЛАВ

 

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дархан сумын Ахмадын хороотой хамтран өнөөдөр /2018.11.21/ "Угийн бичиг хөтлөх анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөн нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.2 заалтыг хэрэгжүүлэх, Угийн бичгийн арга зүйн сургалт, мэдээлэл өгөх, угийн бичгээ хөтөлснөөр ямар ач холбогдлыг таниулах, угийн бичгээ хөтөлдөг иргэдийн тоог нэмэгдүүлэх, мөн 2018 оны "ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ийг шалгаруулах”, "ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”-ыг шалгаруулан алдаршуулах зорилготой бөгөөд зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн харьяа сумдын 180 гаруй иргэдийн төлөөлөл оролцсон юм. 2018 оны "Гэр бүлд ээлтэй байгууллага”-аар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын хамт олон тэргүүлж дэд байранд Төв номын сангийн хамт олон шалгарчээ. Харин 2018 оны аймгийн "ШИЛДЭГ ГЭР БҮЛ”-ийг 6 чиглэлээр сонгон шалгаруулсан бөгөөд үүнд "Өнөр гэр бүл”-ээр Орхон сум Энхтал багийн иргэн Ч.Гаанжуурын гэр бүл, "Оюунлаг гэр бүл”-ээр Дархан сумын 3 дугаар багийн иргэн Ц.Мөнгөний гэр бүл, "Авъяаслаг гэр бүл”-ээр Дархан сумын 12 дугаар багийн иргэн Д.Даваабаатарын гэр бүл, "Спортлог гэр бүл”-ээр Дархан сумын 15 дугаар багийн иргэн Ц.Бямбажавын гэр бүлд, "Бүтээлч гэр бүл”-ээр Дархан сумын 9 дүгээр багийн иргэн Ц.Батхуягийн гэр бүл, "Шилдэг залуу гэр бүл”-ээр Орхон сумын Баян-Өлзийт багийн иргэн Б.Түмэнцогтын гэр бүл, өрх гэр бүлээрээ угийн бичиг тогтмол хөтөлж үлгэр дуурайлал болсон тул Дархан сумын 9 дүгээр багийн Ж.Эрхэмсайханы гэр бүлийг тус тус шалгаруулж, алдаршуулан урамшууллаа. Мөн зөвлөгөөний үеэр "Хүний хөгжил” сэдвээр лекц мэдээлэл, "Угийн бичиг хөтлөх арга зүйн” сургалт явагдсан бөгөөд эцэст нь бүлгийн хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан дүгнэлт гаргаж, цаашид өрх бүхэн ургийн бичгээ хөтлөх тухай уриалга гарган ажиллахаар боллоо.