Ашигт малтмал газрын тосны газрын Газрын тосны салбар хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны өсөлтийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Ашигт малтмал газрын тосны газар шатахууны хангамж, нөөц, чанар хариуцдаг. Монгол Улс "А-92, А-80 бензинд онцгой албан татвар ногдуулахгүй байгаа. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь шатахууны үнэд нөлөөлж ирсэн.
Газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн.
Энэ өсөлттэй холбоотой ОХУ-ын "Роснефть” компани өнгөрөгч сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн. Энэ сард ОХУ-аас нийлүүлсэн шатахууны хилийн үнэ 758-788 ам.доллар байсан. АИ-92 бензин 766-765 ам.доллар болж буурч байна. Арваннэгдүгээр сард импортолсон шатахуун ирэх сард борлуулалтад гарна.
Ирэх сард шатахууны үнэ буурахгүй болов уу. Харин он гараад сард шатахууны үнэ аажимдаа буурах магадлалтай” гэв.
О.Гэрэл
Оллоо.mn