|

“Улаанбаатар гурил” ХХК-ийн 35 ажилтан, албан хаагч орон сууцтай боллоо

“Улаанбаатар гурил” ХХК-ийн 35 ажилтан, албан хаагч орон сууцтай боллоо

 

Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг "Улаанбаатар гурил” ХХК 2001 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд Дархан хотод үйлдвэрлэлээ өргөтгөн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хоногт 300 тн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай бүрэн автоматажсан, компьютер удирдлагын системтэй, босоо 5 давхар үйлдвэр болтлоо өргөжсөн байна. 17 жил болж байгаа тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар нийтдээ 200 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ Монгол улсад тэргүүлэгч болтлоо хөгжиж чаджээ. Өнөөдөр /2018.12.10/ тэд Дарханыхаа салбарт ажиллаж байгаа шилдэг тэргүүний 35-н ажилтан албан хаагчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрууллаа. Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт "Баян Бридж” барилгын компанитай хамтран 70 айлын орон сууцыг ийнхүү ашиглалтад оруулсан байна. Цаашдаа тус компанийн хамт олон өшөө олон үйлдвэрийн ажилтан албан хаагчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах мөн эх орныхоо эрдэнэт хөрсөнд ургасан улаан буудайг тээрэмдэн боловсруулж эрүүл аюулгүй чанартай хүнсийг ард иргэддээ нийлүүлэхийн зэрэгцээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч баялаг бүтээгч болохоор ажиллаж байгаа ажээ.