Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүй ухаантай болгох гэсэн үг юм. Тэгвэл орчин үеийн хүүхдийн хүмүүжил XX зуунаас эрс өөр аргыг шаардах болж. Тэгэхээр бид ямар буруу үйлдэл хийж, тэр нь ямар үр дүнд хүргэх вэ гэдгийг авч үзье.
1. Алганы амт үзүүлэх.
Үр дүн: Шийтгэлийг хорсолтойгоор хүлээж авдаг болно.
1. Албадах.
Үр дүн: Идэвх санаачлагагүй, бусдын амыг хардаг болно.
1. Зандрах
Үр дүн: Элэгсэг дотно үгсийг мартана.
1. Үглэх.
Үр дүн: Үгийн тансаг утга уянгыг үл ухаж, чих нь ёроолгүй сав мэт ямар ч үнэт зүйлсийг үл тоодог болно.
1. Өөлөх.
Үр дүн: Сайнтай, муутай сав дүүрдэг хорвоод зөвхөн хар барааныг олж харж, гэгээнийг нээх мэлмий нь бүдгэрнэ.
1. Хахуульдах.
Үр дүн: Олз ашгийг шүтэж, өчүүхнийг ч мөнгөөр үнэлэн, гар хардаг болно.
1. Хөндийдөх.
Үр дүн: Өнчрөх мэт ганцаардаж, зөвлөж дэмжихийн ач тус, амт шимийг эс мэдэрнэ.
Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь дор дурдсан зүйлс ч бас биш.
• Хүлцэнгүй номхон байх
• Хүүхдүүдэд хүссэн болгоноо хийхийг зөвшөөрөх
• Ямар ч дүрэм журам, хязгаар хүлээлтгүй байх
• Түр зуурын хариу үйлдэл үзүүлэх
• Алгадах, цохиж зодох, ичгэвтэр байдалд оруулах бусад шийтгэлүүд
Хүүхэд орчноосоо сурдаг. Хэрэв:
-Хүүхэд үргэлж шүүмжлүүлдэг бол бусдыг шүүмжилж, буруутгаж сурдаг
-Хүүхэд шоолуулж, гутаалгаж өссөн бол бүрэг ичимхий болж хүмүүждэг
-Хүүхэд өс хонзон, дайсагналтай орчинд өсвөл хэрүүл хийж сурдаг
Хэрэв та алдаа хийсэн бол уучлалт гуйхаас бүү ай. "Хүүхдийг хүмүүжүүлээд хэрэггүй. Түүний оронд өөрийгөө хүмүүжүүл. Тэртээ тэргүй таныг дуурайх болно” хэмээх үг байдгийг сана.