|

Тамирчдаа дэмжих сарын аян эхлэв

"Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Наранбаатар Дархан-Уул аймгийн удидлагуудад "Олимпийн шилжин явах цом”-ыг гардуулав.

Тус сан нь зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох тамирчдад сэтгэл санаа болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байгаа юм байна. Уг шилжин явах цомыг орон даяар буюу 21 аймаг 331 сумдад аялуулахаар төлөвлөсөний дагуу цом аялсан долоо дахь аймаг нь Дархан-Уул аймаг болж байна. Аймгийн хэмжээнд сарын хугацаанд тамирчиддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор спортын уралдаан тэмцээн зохион байгуулж  тэднийг хэвлэл мэдээллээр алдаршуулахын тулд уг цомыг Дархан хотын үйлдвэр байгууллагуудаар аялуулахаар төлөвлөжээ.  

Б.Норовсамбуy