Тэрээр Н.Номтойбаяр гишүүн ингэж ор үндэслэлгүй, албан бус мэдээллийг Төрийн ордны хүндтэй индэр дээрээс зарлаж, ард түмний толгойг угааж, гүтгэлэг хийхээ болих хэрэгтэй гэсэн байна. Дашрамд сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаяр гишүүний эзэмшилд байгаа "Цагаан суварга”-ын ордыг төрд авна, төрийн мэдлийн стратегийн том орд, ард түмний өмч хэмээн хэлсэнд Н.Номтойбаяр гишүүн ихэд уурсан, "Хүний хувийн өмчид халдах гэлээ, та бид 2-ын дараагийн уулзах газар шүүх байгууллага байх болно” хэмээн чуулганы танхимд хатуухан үг шийдэлцсэн нь саяхан. Гэвч Н.Номтойбайр гишүүн шүүхийн танхимд дуудахаасаа урьтаж, У.Хүрэлсүх сайдын "Но”-г илрүүлэхийг хүссэн бололтой. Н.Номтойбаяр "Цагаан суварга”-ын ордоо алдчих вий гэж айгаад байгаа бол хууль, шүүхээрээ яваад хамгаалаад үлдэх хэрэгтэй.