"Монгол тэмээ-999" Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох тэмээний уралдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болж өндөрлөлөө.
Уралдаанд 1,115 тэмээ гараанаас гарч уралдан 1,108 тэмээ барианд амжилттай орж Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Урьд нь Өвөр Монголд 560 тэмээ уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлж байсан.
Тэмээний уралдаанд:
• 1-р байрт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Баянжаргал
• 2-р байрт Хүрмэн сумын Жанжин багийн Батчулуун
• 3-р байрт Цогт-Овоо сумын С.Эрдэнэ
• 4-р байрт Цогт-Овоо сумын Д.Алдарсайхан
• 5-р байрт Хүрмэн сумын Жанжин багийн Т.Дашнамжил нарын тэмээ хурдаллаа.