|

Архи согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг ААН-ийн төлөөллүүдтэй уулзалт хийв

3 дугаар сарын 4-ний өдөр аймгийн хэмжээнд архи согтууруулах ундааг худалддаг түүгээр үйлчилдэг ААНБ-уудын төлөөллүүдийг хамруулсан зөвлөгөөнийг зохион байгуулсан аж. Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, МХГ, ЦГ, ОБГ-ын төлөөллүүд оролцон мэдээлэл хийв.

2015 онд согтуугаар үйлдэгдсэн 300 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн байна.Үүнээс бусдын бие мах бодьд гэмтэл учруулсан гэмт хэрэг ихэнхи хувийг эзэлж байгаа юм. Нутаг дэвсгэрээр нь ангилж үзвэл 5 дугаар баг болон 16 дугаар баг дээр хамгийн их согтуугаар гэмт хэрэг үйлдэгддэг гэсэн тоон судалгаа гарсныг энэ үеэр аймгийн ЦГ-аас мэдээллээ. Мөн энэ оны 6 дугаар сарын 1-нээс ААНБ-уудын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан хугацааг сунгах хяналт шалгалтын болон зөвшөөрөл олгохдоо ямар шалгуур үзүүүлэлтүүдийг мөрдлөгө болгохыг энэ үеэр мөн ААНүүдийн төлөөллүүдэд мэдээллэсэн байна.

Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг 301 ААН байдгаас худалдааны 174, үйлчилгээний 138 байгууллага байдаг байна. Түүнчлэн шөнийн 22 цагаас үүрийн 6 цагын хооронд хамгийн их гэмт хэрэг гардаг гэсэн мэдээлэл байна. Үүнээс үзэхэд архи согтууруулах ундаа худалддаг түүгээр үйлчилдэг ААН-үүд хуулийн хүрээнд ажиллаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгааг санууллаа.

Эх сурвалж: http://darkhan.gov.mn/