|

275 кВА-гийн чадалтай зөөврийн цахилгаан эх үүсвэртэй боллоо

275 кВА-гийн чадалтай зөөврийн цахилгаан эх үүсвэртэй боллоо

 

Улсын Онцгой комиссын 2 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол улсын шадар сайд аймгийн Засаг дарга нарт ЗГ2/659 тоот албан бичгээр үүрэг өгсөн байна. Тус үүргийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой комисс 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдан цахилгаан эх үүсвэр худалдан авах шийдвэрийг гаргасан байна. Энэ дагуу өнөөдөр /2018.12.26/ 275 кВА-гийн чадалтай зөөврийн цахилгаан эх үүсвэрийг "Юнитра” ХХК-аас худалдан авч Онцгой байдлын газарт хүлээлгэн өглөө. Зөөврийн цахилгаан эх үүсвэртэй болсноор болзошгүй аваарын үед онцгой объектыг эрчим хүчээр хангах боломж бий болж байгаагаараа ач холбогдолтой юм.