|

Дүрвэгсдийн хуаранд монгол гэрийг ашиглаж байна

Их Британид 20 мянга гаруй Сири дүрвэгсэд амьдарч байна. Тэднийг тус улсын Засгийн газраас тараан суурьшуулахад тусална хэмээн мэдэгдсэн байдаг.

Тэгвэл dailymail дээр тэдгээр дүрвэгсэд хэрхэн амьдарч буй талаар фото нийтлэл гарчээ. Энэхүү нийтлэлд дурьдснаар монгол гэрийг дүрвэгсдийн гал тогоо болгон ашиглах болсон талаар бичжээ.

Учир нь монгол гэр буулгаж, барихад хялбар, ийш тийш зөөвөрлөхөд хэт их хүч хөдөлмөр шаарддаггүй хэмээн тэд үзсэн байна. Энэхүү гэрийг Их Британиас гадна Францын дүрвэгсдийн баазад түлхүү хэрэглэдэг юм байна.

Б.Дэжид