Өнгөрсөн арванхоёрдугаар сард ОХУ-ын Роснефть компани хилийн үнээ газрын тосны бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан тонн тутамдаа 82-148 ам.доллароор бууруулсан. Үүний үр дүнд манай улсад 2018 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс шатахуун импортлогчид шатахууны жижиглэнгийн үнээ 50-90 төгрөгөөр буулгаад байгаа.
Тэгвэл 2019 оны нэгдүгээр сард ОХУ-ын Роснефть компани нефьтийн хилийн үнээ дахин бууруулжээ. Тиймээс ШӨХТГ-аас шатахуун импортлогчдод хандан шатахууны үнийг дахин бууруулах нь зүйтэй хэмээн шаардлага хүргүүлж байгаа аж.
Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхаарууллаа.
Нийгмийн толь