Монгол адууны тухай нулимс асгарам гайхалтай түүх
90-ээд оны эхээр юм даа би хоёр нөхрийн хамт анх Герман улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангайж билээ.Тэгээд буцах болж манай нэг нөхөр Опель маркын машин хямд аваад тэр үеийн жишгээр хөлөөр нь Москва оруулаад ачуулахаар гарцгаалаа.Хил давахдаа Беларуссын Гродно боомтоор гарлаа.Оросоос арай хямд хахууль нэхээд байхгүй гайгүй газар байсан даа тэр үедээ, тэгээд бид явсаар нийслэл Минск хотод нь ирлээ нэг танил оросындоо түр буулаа.Хямдхан дэн буудал олж тухалж амарлаа.Гэтэл машинд маань жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж янзуулж засууллаа.Машинаа засахыг хараад л хүлээж сууж байтал нэг том "Краз" орж ирлээ жолооч нь бууж ирээд л манай машиныг сонирхож бна, том нүсэр биетэй эр байлаа ёстой л Кразны л жолооч гэмээр..тэр үед Беларуссд ч барууны тэрэг ховор байсан үе дээ.Тэсгнээ мань эр бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдөв биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад их л сонирхож хаана буусан гэж асууж бна тэгснээ "-Та нартай ярих яриатай хүн дээ би.." гэх юм.Бид ч буусан буудалаа зааж өглөө. Орой буудалдаа ирээд хоорондоо ярилцав "-Тэр оросд буудалаа зааж өгсөн нь зөв үү?" гээд л жаахан хардаж байв.Манай орос хэлтэй нөхөр "-Гайгүй байхаа тохитой хүн харагдана лээ.." л гэж байна.Тэр яриагаа тэгсгээд мартав, хоолоо идчихээд амархаар бэлтгэж байтал хаалга тогшлоо. Хэн байдаг билээ гээд л онгойлговол нөгөө аварга орос эр тортой юм барьчихсан.."-Орж болох уу?" гээд л зогсож байна бид ч яахав ор ор л гэлээ.Мань орж ирээд эр орос ёсоор мэндлээд торноосоо нэг шил "водка" бас даруулга бололтой идэх уух юм гаргаж ирээд ширээн дээр өрж эхэллээ.Тэгээд биднийг ширээнд урьж суулгаад нөгөөхөө задалж аягаллаа бид ч талархаад хийж өгснийг нь татчихаад юмнаас нь идэв.Янзтай сайхан орос даруулгууд байлаа "нэрлээд ч яахав нэрэлхээд ч яахав" гэдэг л боллоо. За тэгээд мань Орос яриагаа эхэллээ.. -Би Минскээс холгүй нэгэн тосгонд төрсөн хүн манай тосгон тиймч том биш бас баян ч биш байдаг л нэг тосгон...гээд дайны хөлд нэлээн сүйрч амьдрал дорой талдаа байлаа.Дайн дуусах үед би жаахан хүү байлаа манайх их л ядуу айл байсан юм.Нэг удаа тосгонй зөвлөл дээр дайнаас \фронтоос\ ирсэн морьдыг ардуудад тарааж байгаа тул ирж морьдоо сонгож аваарай гэсэн зар дуулгалаа.Аав маань явлаа гэтэл гай болж замд нь хэдэн танил нь таарч архидцгаажээ аав маань балгах дуртай эр байсан даа хөөрхий тэгээд халамцуу юм салгалсаар оройхон Зөвлөл дээр очиж дээ.. тэнд ирсэн хамаг морьдыг нь хүмүүс аваад явчихаж ганц жижигхэн хар морь л байна гэнэ. Морьдыг авчирсан цэргийн дарга эр бичиг дансаа янзлан буцахдаа бэлдэж байгаа бололтой байна гэнэ.Тэгснээ аавыг хараад "-За та энэ морийг л авна даа.." гэж аав ундууцан "-Энэ муу давжаа хар юмыг морь гэх үү?...больё.." гэж гэтэл нөгөө дарга "-Энэ бол Монгол морь Берлин хүрсэн хүлэг шүү...та авсандаа харамсахгүй ээ.." гэж аав ч бодож байснаа хоосон очвол ээжид загнуулна гэдгээ санаад нөгөө морийг авч дээ. Тэр цагаас хойш тэр монгол морь манай гэр бүлийн хүндэт гишүүн болж билээ.Аав түүнд "Монгол" гэдэг нэр өглөө.Манай "монгол" их чадалтай хавар газар хагалахад анжис чирээд ганцаараа манай талбайг хагална урд нь манай талбайг хагалахад хоёр тоомсог адуу сэлгэж хагалдаг тоомсог их амархан эцнэ.Гэтэл Монгол ганцаараа энэ ажлыг тоохчгүй дуусгана бас хажуу айлуудын газрыг хөлсөөр хагална.Эцэж цуцахыг мэдэхгүй, аав түүнтэй айлуудын газрыг хөлсөөр хагалж нэлээд мөнгө олдог байв.Монгол ачаа даахдаа гарамгай дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоохчгүй чирээд явна уг нь хоёр морь хөллөж байж л даадаг ачаа..Монгол хашаа хороонд дургүй зад дайраад гараад явчихна, өөр тоомсог морьдтой нэг жүчээнд хийчихвэл зодолдоод сүйд хийнэ дураараа л сул явах дуртай өөр орос адуутай нийлэхгүй ганцаараа л явна манай ааваас өөр хүнийг өөртөө ойртуулахгүй аав л унана өөр хүнийг нуруун дээрээ гаргах ч үгүй тосгоны эрчүүдтэй аав "-Монголын нуруун дээр хэр удаан тогтох вэ?" гэж мөрийцнө тогтсон эр гараагүй аав л их юм олсон. Өвөл бол ууланд л явж байна тэжээл овьёос хэрэггүй гэтэл айлууд тоомсог адууныхаа тэжээлд их мөнгө зардаг байлаа.Манай тэнд чоно их байлаа нэг удаа аавыг ууланд очиж морио авахаар очиход Монголд тархиа хага тангаруулсан залуу чоно хэвтэж байсан гэдэг.Тэгээд Монгол их алдартай хүмүүсийн хүндлэл хүлээсэн адуу болсоон... өвөл тосгоны дундуур цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг юм сүртэй алхана хүмүүс "-Хараач тэр Монгол явж байна.." гэж шуугилдана хүүхдүүд харах гэж гүйлдэнэ.Аав минь Монголдоо их хайртай түүнийг ирсэнээс хойш манай амьдрал өөдөлж бүр чинээлэг айлын тоонд орсон байлаа.Ээж минь "-Энэ жижигхэн хар морь манай амьдарлыг ивээх гэж явуулсан бурханы элч..." гэдэг байлаа. Аав халамцуу үедээ "-Ийм морийг хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан мундаг хүмүүс байгаа даа, даанч би амьддаа чадахгүй байх хүүхдүүд та нар минь л тэр талархлыг дамжуулаарай.." гэдэг байж билээ.Би сургуульд сурахаар тосгоноосоо явлаа аав Монголоо хөллөн тэргээрээ хотод хүргэж өгсөнсөн.Олон жил өнгөрч би ч том болж Минскт амьдрах болсон юм нэг удаа ааваас захиа ирлээ Монгол маань өнгөрсөн байлаа.Сүүлдээ хөгшрөөд жүчээнд байдаг болсон хөөрхий минь тэгсэн жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гэнэлээ.Аав их л гашуудаж байсан их ч уусан тэгээд удалгүй аав минь бурхан болсоон Монголынхоо араас явсан хөөрхий...гэж яриад аварга орос эр дуугүй боллоо. Тэр өндийж өвөрөө уудалсанаа хуучин фото зураг гаргаж ирлээ.Нэгэн хөгшин эр жижиг биетэй хар морины хамт авхуулсан зураг байлаа.Мань эр: -Ааваас минь үлдсэн ганц зурагдаа.. -За ингээд би аавынхаа гэрээслэлийг биелүүллээ Монгол хүнтэй уулзаж мориных нь тухай дуулгалаа.Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч их айхтар улс болтой хаа байсан Германаас хуучин машин унаад явж байдаг...гээд хундагаа өргөөд "-Монгол морины төлөө...түүнийг минь хүмүүжүүлсэн баатарлаг ард түмний төлөө.." гээд хүртэж билээ.