|

Өгөе гэвэл ганцаасаа.уйлая гэвэл сохороосоо гэж ярьдагсан

 

Ганган ганган хувцастай эгч нар айлын гэрт ТВ дагуулж орчихоод "нэн ядуугаар" нь дуудаад хүүхдүүдийг нь бүлтэлзүүлж байгаад худлаа үнэн бэлэг өгсөн болоод тэрийгээ камераар аваад телевизээр гаргах юм. "Нэн ядуу өрхийн хүүхдүүд" гээд улс орон даяар зарлагдсан бага, өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүй, өөртөө итгэх итгэл, ирээдүйн төлөвшил, хүмүүжил ямар байх уу? Сайхан байхгүй нь лав мэдээж.

Тэгээд болоогүй "сайхан сэтгэлийнхээ үзүүрээс" өгч байгаа юм шүү гэх юм. Сайхан сэтгэлийнхээ үзүүрээс өгч байгаа юм бол телевизээр нэвтрүүлэг болгож гаргах ямар хэрэгтэй юм бэ? Ямар ч хүнд нэр төр, эрхэм чанар #dignity, бардам зан гэж байдаг. Ядуу хүнд ч эдгээр зүйлүүд бий. Ядуу хүмүүсийг хэн аз жаргалгүй гээв? Аз жаргал баян, ядуугаас үл хамааран хүн бүрт байдаг зүйл, тэр чинь эд хөрөнгө, эд баялгаас ч хамаараад байдаг зүйл биш шүү дээ.

Хүнд хүндлэх, хүндлэгдэх зайлшгүй хэрэгцээ байдаг, энэ бол хүний заяагдмал эрх, эрх чөлөөний нэг хэсэг. Хүний эрх, нэр хүндэд ингэж халдаж болж байгаа юм уу? Өвчин зовлондоо шаналж байгаа хүмүүст бэлэг өглөө гээд хэвтэрт байгаа хүний царайг камераар бичээд шууд телевизээрээ цацчих юм.

Сонгууль ойртоод дээдчүүл нь дуулж, бүжиглээд, доодчуул нь хүн доромжилж, гутааж, "ядуу зүдүү өвчтэй зовлонтой"-г нь зарлаж пиараа хийдэг болоо юу даа? Ёстой муухай санагдаж, харагдаж байна. Энэ хэдэн телевизүүд одоо гаргах, гаргахгүй юмаа бас мэдэхээ больчихсон юм уу хаашаа юм бэ?

Ер нь улстөрчид гэдэг чинь бодлого боловсруулагчид биш алиа салбадай, алиалагч нар болчихсон юм уу?

/Улстөрийн байгууллагууд, улстөрийн намуудын дэргэдэх бүх ТББ-уудын удирдлагууд хэрэвзээ ямарваа нэгэн сайн үйл хийсэн бол түүнийгээ бүү зарлаж бай, ялангуяа ТВ-ээр хэзээ ч бүү гаргаж бай, зарлавал сайхан сэтгэлийн үзүүрээс тэр үйлийг хийсэн гэдэгт чинь эргэлзээ төрч, пиараа л хийж байна гэж бодогдож байна. Өөрсдийнхөө пиарыг бусад хүмүүсийн эмзэг зүйл дээр дөрөөлөн хүний нэр хүнд, эрхэм чанарыг золиослож байж хийх нь ёсзүйд үл нийцнэ шүү!!!/

via-tbt 


https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2181258012114668&id=100006914718488