
"Түмэн шувуут” компани өнгөрсөн Лхагва гарагт Монголын
хөрөнгийн зах зээлийн 2019 оны салхийг хагалж,
анхны IPO гаргасан билээ. Монгол Улсын дотоод үйлдвэрлэсэн нийт
өндөгний 50 гаруй хувийг дангаар бүрдүүлж, 250 мянга гаруй өндөглөгч
тахиатайгаар үйл ажиллагаа явуулж буй тус компани хувьцааныхаа 25 хувь буюу 50
сая ширхэг хувьцааг нэгж бүр нь 200 төгрөгөөр ийнхүү олон нийтэд арилжаалж
эхэлсэн.
Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд
"Түмэн шувуут” компанийн 5000 хувьцаа авах захиалга өгсөн талаар
өөрийн твиттер хаягтаа жиргэжээ. Тэрээр "Түмэн шувуутын 5000 хувьцаа
авахаар захиалга өглөө. Өдөр бүр шинээрээ хэрэглэдэг хүнс үйлдвэрлэгч"
хэмээн бичсэн байна.