|

Дэлхийн хамгийн урт хавцлыг нээлээ

Фото: Alister Doyle / Reuters

 

Геологичид Антарктид мөсөн доороос дэлхийн хамгийн урт  хавцлыг илрүүлэн нээжээ. Энэхүү хавцал мянгаад км урттай, гүн нь зарим газраараа нэг км болдог аж. Geology сэтгүүлд уг нээлтийн талаар мэдээлэв.

 

Нэрийг нь одоогоор өгөөгүй хавцлыг  хиймэл дагуулаас авсан зургийг боловсруулах үеэрээ нээсэн байна. Түүний зураглалыг георадиолокацийн тусламжтайгаар гаргав. Радио долгионыг мөсний гүн рүү явуулж радараар нуугдмал хавцлын бүтцийг гаргажээ.

 

Антарктидын зүүн хэсгийн Елизавета гүнжийн газар нутгаас  тэр хавцлыг илрүүлжээ. Тэр нутгийг 1931 онд ирээдүйн хатан хааны нэрээр  тэгж нэрлэсэн байна. Энэхүү хавцлыг ус үүсгэсэн байх магадлалтай аж. Мөн эрдэмтэд өмнө нь мэдэгдээгүй байсан  мөсөн доорх нууртай уг хавцал холбогдсон байж магадгүй ажээ.

 

Үүнээс өмнө дэлхийн хамгийн урт хавцлаар 2013 онд  Гренландын мөсөн доороос нээгдсэн 750 км-ын урттай хавцал тооцогдож байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР