|

Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнгээ сонсож ирэх жилийнхээ гэрээ байгууллаа

Өрхийн эрүүл мэндийн төвүүд гүйцэтгэлийн гэрээний биелэлтийн дүнгээ сонсож ирэх жилийнхээ гэрээ байгууллаа

 

Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2 дугаар заалт, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 266 дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 51 дүгээр тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээг дүгнэсэн байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд 5-н ӨЭМТ ажилладаг бөгөөд нийтдээ 350 оноо авахаас Амин холбоо Өрхийн эрүүл мэндийн төв 295 , Гос хот Өрхийн эрүүл мэндийн төв 306,5, Мэдс Стоб Өрхийн эрүүл мэндийн төв 296, Түвшин холбоо Өрхийн эрүүл мэндийн төв 297,5, Гэрэлтэй Өрхийн эрүүл мэндийн төв 277,3 оноо авчээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд багаж тоног төхөөрөмж, компьютер, санхүүжилт, яаралтай дуудлагын авто машин зэрэг асуудлууд тулгамдаж байсныг өнгөрсөн 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж чадсан байна. Цаашид цаг ашиглалт цагийн хуваарьт анхаарч иргэдэд түргэн шуурхай үйлчлэх хэрэгтэйг удирдлагууд зөвлөснөөр энэ өдрийн гэрээ байгуулах ажил өндөрлөсөн юм.