
Цагаан сараас өмнө
буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн
Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун
олонхийн санал авч, Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон билээ.

Үүний дараа
нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлах тухай албан
бичгийг НИТХ-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэд хоёрдугаар
сарын 15-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон
С.Мөнхчулууныг батламжлах боломжгүй гэдгээ албан бичгээр НИТХ-ын дарга
С.Амарсайханд мэдэгдсэн байна.