Хаврын улиралд хүний арьс хуурайших нь элбэг. Тэр дундаа гарын арьс хуурайшсаны улмаас хагарч, сайртах нь бий. Та бүхэнд энгийн буюу гэрийн нөхцөлд гарынхаа арьсыг хэрхэн арчилж болох зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.
Ус чийгийн дутагдал нь арьс хуурайших сэдэл болдог байна. Арьс тослог чанараа алдвал дараа нь шингэнээ ч бас алддаг ажээ. Дулааны улиралд хамгийн амархан хуурайшиж, борлож, харладаг арьс бол гарын арьс юм. Гарандаа ургамлын, ялангуяа оливын тос түрхэж иллэг хийж байх хэрэгтэй.
Мөн 3:1 харьцаатай оливын тос, зөгийн балны хольц бэлдэж түрхэж болох юм. Ийм маскийг долоо хоногт хоёр удаа шөнө унтахын өмнө түрхвэл тун удалгүй гарын арьс тань зөөлөрч, толигор болно.
Гарынхаа арьсыг чангалж, зөөлөн, булбархай болгохыг хүсвэл лимонтой мөсөөр арчаарай.
Балжингарамын цэцэгнээс хоолны хоёр халбага авч хоёр стакан буцалсан усанд хийгээд хандалж хөргөнө. Хандалсан усандаа 15-20 минут гараа дүрнэ. Энэ арчилгааг та хүссэн үедээ хийх боломжтой.Хоолны хоёр халбага бамбайн /валериана/ үндэсний жижиглэсэн хэсгийг хоёр стакан буцалсан усанд хийж 20 минутын турш хандалсны дараа шүүгээрэй. Хандтай усанд 15-20 минут хэртэй гараа дүрсний дараа арьс тань хэр булбарай, өнгөлөг, толигор болсныг мэдрэх болно.