|

БИЕИЙНХЭЭ АЛЬ ХЭСГИЙГ ТА ТҮРҮҮЛЖ УГААДАГ ВЭ? ТАНЫ ЗАН АРАНШИНГААС ХАМААРДАГ…

Дэлхийн хамгийн алдартай йогийн дасгалжуулагч, багшийн нэг Б.К.С. Айенгар «Таны бие махбод бол өөрийн тань ариун сүм. Тиймээс сэтгэлээ амьдруулахын тулд биеэ цэвэр байлгах хэрэгтэй». Харин Лев Толстойн хэлснээр «Бидний бие бол амьдралын машин юм».Та өөрийн биеэ юу гэж боддог нь хамаагүй ч таны энерги, сэтгэл хөдлөл, зан чанар, бодол гээд л бүхий л зүйлийг агуулдаг сав гэж хэлж болох юм.

#1. Хөл

Туслах энергийн сувгууд хөлөнд төвлөрсөн байдаг. Хөл бол бүрэн бүтэн, эв нэгдлийн бэлэг тэмдэг. Хөлөө эхэлж угаадаг хүмүүс энэ дэлхийд санаа зовниж, сайн сайхан байлгахыг хүсдэг. Тэд өөрийгөө итгэлтэйгээр мэдэрдэг.

#2. Үе мөч

Үе мөчөө эхэнд угаадаг хүмүүс өөрийн мөрөөдөлдөө хөтлөгдсөн аялагчид байдаг. Тэд эрх чөлөө, хайхрамжгүй, тэвчээргүй байдлыг үнэлдэг. Мөн ихэнх цагийг биеийн болон оюун ухааны идэвхитэй зүйлсэд зарцуулдаг. Учир нь тэд хаа хол, нууцлаг газруудыг мөрөөддөг.

#3. Нууц хэсэг

Магадгүй хамгийн эхэнд биеийнхээ нууц хэсгийг угаадаг хүн илэн далангүй, чөлөөтэй хүн мэт санагдах байх. Гэвч хамгийн эхэнд нууц хэсэгээ угаадаг хүн нууцлаг, даруухан, өөрсдийнхөө хүчинд эргэлзэж, бусадтай өөрийгөө харьцуулдаг хүн байдаг. Мөн тэд маш мэдрэг бөгөөд ганцаар байхыг илүүд үздэг.

#4. Хөх

Усанд орохдоо хамгийн эхэнд хөхөө угаадаг хүмүүс үргэлж зөв замыг хайж байдаг. Тэд өөрсдийгөө маш тухтай мэдэрдэг бөгөөд өөртөө итгэлтэй, бусдаас хараат бус хүмүүс. Ийм төрлийн хүмүүс амьдралыг үнэлдэг бөгөөд бүхий л боломжийг ашиглах гэж хичээдэг.

#5. Нуруу

Нуруу бол бидний ухамсар, энергийн үндэс юм. Амьдралын импульс нь мэдрэлийн системээр дамжин таны бодол, хөдөлгөөн бүрийг тодорхойлж байдаг. Энгийнээр бол таны биеийн ажлын суурь гэсэн үг. Нуруугуу эхэлж угаадаг хүмүүс болгоомжтой, тэвчээртэй, хянамгай хүмүүс байдаг. Тэд бусад хүмүүс өөрсдийх нь итгэлийг даах чадваргүй хэмээн үздэг юм.

#6. Гар

Таны гар бол бие хүч, оюун санаа болон хүчний бэлэг тэмдэг юм. Хамгийн эхэнд гараа угаадаг хүмүүс бол эв нэгдлийг үнэлдэг хүмүүс байдаг. Тэдний үгийн санд «айдас» гэсэн үг байдаггүй. Тэд өөрийн итгэдэг зүйлээ дагадаг бөгөөд өөрийн зарчмыг хэзээ ч зөрчдөггүй.

#7.Суга

Сугаа хамгийн эхэнд угаадаг хүмүүс бат бөх, итгэлтэй хүмүүс байдаг. Тэд найз нөхөд, ар гэр, дотны хүмүүстэйгээ хүнд хэцүү бүхий л цаг үед хамт байдаг. Мэдээж тэдний зөөлөн, энэрэнгүй сэтгэлд хязгаар бий. Тэд урвалтыг үзэн яддаг хүмүүс.

#8. Нүүр

Нүүр бол таны мэдрэмж болох үнэр, хараа, хүрэх, амтлах, сонсох мэдрэмжүүдийг нийлүүлдэг ганц хэсэг юм. Нүүрээ эхэнд угаадаг хүмүүс өөрийнхөө юу мэдэрдэг, бусад хүмүүс хэрхэн яаж аливаа зүйлийг мэдэрдэг тухай санаа зовнидог юм. Тэд маш амархан сэтгэлээр унаж, стресстдэг бөгөөд шүүмжийг огт хүлээж авдаггүй хүмүүс.

#9. Толгой

Хамгийн эхэнд толгой болон үсээ угаадаг хүмүүс төрөлхийн удирдагчид байдаг. Тэд хүчтэй, өөртөө итгэлтэй, бодитоор аливаа зүйлийг хардаг. Мөн тэд хэзээ ч аливаа зүйлээс хоцордоггүй буюу өөрийн цагийг нарийн тооцоолдог.

#10. Хүзүү, мөр

Хүзүү, мөр хэсгээ эхэнд угаадаг хүмүүс маш их зүйлийг хийж, бүтээж чаддаг. Бусад хүмүүс мөрөөдөж байхад тэд аль хэдийн зорилгодоо хүрч байдаг. Тэдний хувьд ажил бол хүнд хамгийн гол гэсэн уриа үг болдог.