Өмнө нь мөрдөгдөж байсан намын дүрмийн заалтыг үндэслэж хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан учраас өнгөрсөн Бага хурлаас хариуцлага тооцох дүрмийг оруулж өгсөн. Тиймээс шинэ дүрэмд заасны дагуу МАН-ын гишүүн Ц.Сандуй, С.Мөнхчулууныг хассан. Манай намд хөөх тухай ойлголт байдаггүй. Харин намаас гарсан гэж тооцдог” гэсэн юм. Тэгвэл үүнтэй адил үндэслэлээр нийслэлийн МАН-ын Хяналтын хороо 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон А.Ганбаатарыг намаасаа хасах шийдвэр гаргажээ.