Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад "Эбола” вирусийн халдвар авсан 844 тохиолдол бүртгэгдэж, 537 хүн нас барсан тухай НҮБ-ын хэвлэлийн албаны төлөөлөгч лхагва гарагт мэдээлэв.
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газраас мэдээлснээр, өнгөрсөн наймдугаар сараас хойш дэгдсэн "Эбола” вирусийн халдварын тархалттай тэмцэхэд 147 сая ам.доллар олгох хүсэлтийг Конгын Эрүүл мэндийн яам өнгөрсөн долоо хоногт гаргасан ажээ.
"Эбола” вирусийн халдвар тархсан бүс нутгуудад онц байдал зарласан бөгөөд Конгын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран халдвар тархаагүй бүс нутаг болон хил залгаа орнуудын иргэдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг үргэлжлүүлсээр байгаа ажээ. Өнгөрсөн наймдугаар сараас хойш нийт 80 мянга гаруй хүн вакцинжуулалтад хамрагдсан байна.