Өнөөдрийн байдлаар барилгын нийт гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ оны 4 дүгээр улиралд 2200 хүний спорт танхимыг ашиглалтад өгөх талаар гүйцэтгэгч "Нэмбар” ХХК-иас мэдээллэж байна.
20.000 м2 талбай бүхий Спорт цогцолборт 2200 хүний суудалтай спорт танхим, 240 хүний суудалтай ОУ-ын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчидын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөө байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байна. Тус цогцолборын барилгыг нийт 21 тэрбум төгрөгийн Улсын төсөвтэйгээр "Нэмбар” ХХК гүйцэтгэж байгаа юм.
2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан тул 2017 оноос аймгийн удирдлагууд Улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр тусгуулснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл урагшаа хөдөлсөн юм.
Аймгийн Монгол Ардын Намын хорооноос 2016 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөртөө "Спорт цогцолборын төвийг бүрэн ашиглалтанд оруулах асуудлыг шийдвэрлүүлнэ." хэмээн тусгасан нь ийнхүү биелэлээ олж байна.
М.ГҮНЖИЛХАМ