|

БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна

БНАСАУ АНУ-тай хийж буй хэлэлцээгээ зогсоохоор төлөвлөж байна

 

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-тай хийж буй хэлэлцээгээ түр зогсоох шийдвэрийг БНАСАУ-ын удирдагчид хэлэлцэж байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн /ГХ/ дэд сайд Цой Сон Хи баасан гарагт Пёньян хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. Уг хуралд гадаадын сэтгүүлчид болон Элчин сайдын яамдын төлөөлөгчдийг урьж оролцуулжээ.

"Ханойн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын тавьсан шаардлагад бид ямар нэг хэлбэрээр буулт хийхгүй бөгөөд түүгээр барахгүй ийм хэлэлцээ хийх бодолгүй байна” гэж Цой Сон Хи цохон тэмдэглэжээ. Хоёрдугаар сарын 27-28-нд Вьетнамд болсон хоёр орны удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар БНАСАУ-ын эрх баригчид анх удаа албан ёсны мэдэгдэл хийсэн нь энэ болж байна.

Дэд сайдын хэлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ. Тэрбээр Ханойн дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсонтой холбоотойгоор БНАСАУ-ын цаашдын үйл ажиллагааны талаар ямар шийдвэр гаргаснаа мэдэгдэх аж.